Нууцлалын бодлого
Шинэчилсэн огноо — 2026 оны 11 дүгээр сарын 5
Амуулан Оптимус ХХК (цаашид «Амулан Инсайтс» гэх) нь amulan.mn вэбсайт болон тус сайтаар дамжуулан үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой хувийн мэдээллийг хариуцна. Энэхүү бодлогод бид ямар мэдээлэл цуглуулж, ямар зорилгоор ашигладаг, хэнд дамжуулдаг, та мэдээлэлтэйгээ холбоотой эрхээ хэрхэн эдлэхийг тайлбарласан.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
- Холбоо барих мэдээлэл. Таны өгсөн нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон бидэнд илгээсэн хүсэлтийн агуулга.
- Захиалгын мэдээлэл. Сургалт, шалгах хуудас, загвар болон бусад үйлчилгээ захиалахад өгсөн нэр, холбоо барих мэдээлэл, захиалгын дугаар, огноо, захиалсан үйлчилгээ, төлбөрийн дүн болон төлбөр баталгаажсан эсэх талаарх мэдээлэл.
- Төлбөрийн мэдээлэл. QPay-ээр төлсөн захиалгыг баталгаажуулахад шаардлагатай нэхэмжлэл, гүйлгээний мэдээлэл. Бид төлбөрийн картын дугаар, нууц кодыг цуглуулж, хадгалахгүй.
- Гэрээт үйлчилгээний мэдээлэл. Бизнесийн оношилгоо, шинжилгээ хийхэд зориулж захиалагчаас өгсөн банкны хуулга, борлуулалт, зардлын тайлан болон гэрээгээр тохирсон бусад мэдээлэл.
- Сайтын ажиллагаатай холбоотой мэдээлэл. Сагсны мэдээллийг хадгалах, захиалга хийх боломж олгох, сайтын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай күүки болон техникийн мэдээлэл.
- Сайтын хэмжилтийн мэдээлэл. Google Analytics-ээр цуглуулдаг үзсэн хуудас, сайтад өнгөрүүлсэн хугацаа, ашигласан төхөөрөмж, хөтөч, ойролцоох байршил зэрэг сайт ашиглалтын мэдээлэл.
- Сургалтын бичлэг. Сургалтын үеэр бичигдсэн оролцогчийн нэр, дуу, дүрс, чатын мессеж.
2. Бид мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?
Бид таны хүсэлтэд хариулах, уулзалт товлох, захиалга бүртгэх, төлбөр баталгаажуулах, буцаалт хийх, сургалтын холбоос болон захиалсан материалыг хүргэхэд шаардлагатай мэдээллийг ашиглана. Гэрээт үйлчилгээний хүрээнд авсан мэдээллийг гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглана. Мөн хуульд заасан бүртгэл, тайлагналын үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.
Сайтад зочилсон хүмүүс сайтыг хэрхэн ашиглаж байгааг ойлгож, сайт болон үйлчилгээгээ сайжруулахад хэмжилтийн мэдээллийг ашиглана.
Сургалтын бичлэгийг оролцогчид дахин үзэх боломж олгох болон сургалтын чанарыг сайжруулахад ашиглана.
Хуульд өөр үндэслэл заагаагүй бол хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахдаа танаас зөвшөөрөл авна. Мэдээллийг анх зөвшөөрсөн зорилгоос өөр зорилгоор ашиглах бол хуульд заасан журмаар дахин зөвшөөрөл авна.
Шинэ сургалт, үйлчилгээ, урамшууллын талаарх мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрсөн хүнд илгээнэ. Та ийм мэдээлэл авахаас хүссэн үедээ татгалзаж болно. Захиалгын баталгаажуулалт, сургалтын холбоос, тов өөрчлөгдсөн тухай зэрэг захиалгатай холбоотой мэдэгдлийг шаардлагатай үед илгээнэ.
3. Бид мэдээллийг хэнд дамжуулдаг вэ?
Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд дараах мэдээллийг холбогдох үйлчилгээ үзүүлэгчид дамжуулж болно.
- QPay-д нэхэмжлэл үүсгэх, төлбөр баталгаажуулахад шаардлагатай захиалгын дугаар, төлбөрийн дүн болон нэхэмжлэлийн мэдээлэл.
- Zoom-д сургалтын бүртгэл, нэвтрэх эрхийг зохицуулах болон цахим уулзалт товлоход шаардлагатай нэр, цахим шуудангийн хаяг.
- Google-д Google Analytics-ээр сайт ашиглалтыг хэмжихэд шаардлагатай, энэ бодлогын 1-р хэсэгт дурдсан хэмжилтийн мэдээлэл.
- Cloudflare-д сайтын маягтыг автомат хүсэлтээс хамгаалахад шаардлагатай техникийн мэдээлэл.
- Вэбсайт байршуулалтын үйлчилгээ үзүүлэгчид сайтын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай техникийн мэдээлэл болон сайтаар хүлээн авсан захиалга, хүсэлтийн мэдээлэл.
- Цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэл хүргэхэд шаардлагатай цахим шуудангийн хаяг болон илгээж буй зурвасын агуулга.
Та WhatsApp эсхүл Messenger-ээр бидэнтэй холбогдвол тухайн сувгаар илгээсэн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлогын дагуу боловсруулна. Бид тухайн сувгаар хүлээн авсан мэдээллийг таны хүсэлтэд хариулах болон холбогдох үйлчилгээг үзүүлэхэд ашиглана.
Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагад шаардлагатай мэдээллийг өгч болно. Хувийн мэдээллийг гадаад улсад байгаа үйлчилгээ үзүүлэгчид дамжуулахдаа хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэлийг баримтална. Ийм үндэслэлгүй бол мэдээлэл дамжуулахаас өмнө танаас зөвшөөрөл авна.
Гэрээт үйлчилгээний мэдээллийг хэрхэн боловсруулах, ямар ажлын хэрэгсэл ашиглах, мэдээллийг хэнд дамжуулахыг тухайн гэрээгээр зохицуулна.
4. Мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ?
Хувийн мэдээллийг цуглуулсан зорилгод хүрэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Хуульд тодорхой хугацаагаар хадгалахаар заасан бүртгэл, баримтыг тухайн хугацаанд хадгална. Гэрээт үйлчилгээний мэдээллийг хадгалах, буцаан өгөх, устгах нөхцөлийг тухайн гэрээнд тусгана. Мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу устгана.
Сургалтын бичлэгийг оролцогчдод 7 хоног нээлттэй байлгаж, дараа нь дотоод хэрэгцээнд архивлан хадгална.
Бид мэдээлэлд хандах эрхийг ажлын шаардлагаар хязгаарлаж, мэдээллийг зөвшөөрөлгүй хандах, задруулах, алдахаас хамгаалах арга хэмжээ авна. Захиалагчийн бизнесийн мэдээллийн нууцыг хадгалж, гэрээгээр тохирсон зорилгоор ашиглана.
5. Та мэдээлэлтэйгээ холбоотой ямар эрхтэй вэ?
Та өөрийн мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэх, хэнд дамжуулсан эсхүл дамжуулахаар төлөвлөж буйг мэдэх, мэдээллийн хуулбар авах, алдаатай мэдээллийг залруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах эрхтэй. Мөн хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах хүсэлт гаргаж, өмнө өгсөн зөвшөөрлөө цуцалж, сурталчилгааны мэдээлэл хүлээн авахаас татгалзаж болно.
Та хүсэлтээ info@amulan.mn хаягаар илгээнэ үү. Таны мэдээллийг хамгаалах зорилгоор хүсэлт гаргасан хүнийг таньж баталгаажуулахад шаардлагатай мэдээллийг асууж болно. Зөвшөөрлөө цуцлахаас өмнө хуульд нийцүүлэн хийсэн боловсруулалт хэвээр хүчинтэй байна.
6. Бодлогын өөрчлөлт
Бодлогыг шинэчилсэн тохиолдолд шинэчилсэн хувилбар, мөрдөж эхлэх огноог энэ хуудсанд нийтэлнэ. Хувийн мэдээллийг шинэ зорилгоор ашиглах, эсхүл зөвшөөрөл шаардагдах өөр этгээдэд дамжуулах бол хуульд заасан журмаар урьдчилан зөвшөөрөл авна.
7. Холбоо барих
Мэдээлэл хариуцагч — Амуулан Оптимус ХХК
Цахим шуудан — info@amulan.mn
Утас — +976 7282 2066