Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн огноо — 2026 оны 11 дүгээр сарын 5
Энэхүү нөхцөл нь Амуулан Оптимус ХХК (цаашид «Амулан Инсайтс» гэх)-ийн amulan.mn вэбсайт болон тус сайтаар дамжуулан санал болгож буй үйлчилгээ, сургалт, материалыг ашиглахад хамаарна. Та төлбөртэй захиалга хийхдээ төлбөрийн хуудсанд байрлах зөвшөөрлийн нүдийг чагталж, энэхүү нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөө баталгаажуулна.
1. Үйлчилгээ
Амулан Инсайтс нь жижиг, дунд бизнест зориулан бизнесийн оношилгоо, шинжилгээ, сургалт санал болгож, шалгах хуудас, загвар зэрэг ажлын хэрэгслээр хангана.
Үйлчилгээний агуулга, хамрах хүрээ, хугацаа, үнийг тухайн үйлчилгээний танилцуулгад заах буюу захиалагчтай тусад нь тохиролцоно.
2. Захиалга ба төлбөр
Захиалга хийх үед төлбөрийн хуудсанд харуулсан нийт дүнгээр төлбөр тооцно. Төлбөрийг QPay болон сайтад заасан бусад хэлбэрээр төлнө.
Сургалтын огноо, эхлэх цаг, үнэд багтсан материал болон сургалтын бичлэг өгөх эсэхийг тухайн сургалтын танилцуулгад заана. Төлбөр баталгаажсаны дараа сургалтад оролцох Zoom холбоосыг захиалга хийхдээ бүртгүүлсэн имэйл хаягаар илгээнэ. Холбоос ирээгүй бол захиалгын дугаараа дурдан info@amulan.mn хаягаар холбогдоно уу.
Сургалтыг бичиж, бичлэгийг төлбөр төлсөн оролцогчдод сургалт дууссанаас хойш 7 хоног үзэх боломжтойгоор нээлттэй байлгана. Сургалтын эхэнд бичлэг хийж буйг мэдэгдэнэ.
3. Сургалтын захиалга цуцлах, төлбөр буцаах
Сургалт эхлэх хүртэл 24 цаг буюу түүнээс дээш хугацаа үлдсэн үед захиалгаа цуцлах хүсэлт илгээсэн бол төлсөн дүнг бүрэн буцаан олгоно. Хүсэлтээ захиалгын дугаарын хамт info@amulan.mn хаягаар илгээнэ. Хүсэлтийг хугацаанд нь гаргасан эсэхийг сургалтын танилцуулгад зарласан эхлэх цаг болон хүсэлт илгээсэн цагийг Улаанбаатарын цагаар харьцуулж тогтооно.
Сургалт зарласан нөхцөлийн дагуу явагдсан бол захиалагч өөрийн шалтгаанаар сургалт эхлэхээс 24 цаг хүрэхгүй хугацааны өмнө, эсхүл эхэлснээс хойш захиалгаа цуцалсан, эсхүл сургалтад оролцоогүй тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
Амулан Инсайтс сургалтыг цуцалсан бол төлсөн дүнг бүрэн буцаан олгоно. Сургалтын товыг өөрчилсөн бол захиалагч шинэ товоор оролцох эсхүл төлбөрөө бүрэн буцаан авах боломжтой. Амулан Инсайтс сургалтын холбоосыг эхлэхээс өмнө илгээгээгүй, эсхүл өөрийн хариуцах техникийн доголдлын улмаас захиалагч сургалтад оролцох боломжгүй болсон бол төлсөн дүнг бүрэн буцаан олгоно.
Буцаалтын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс, харин Амулан Инсайтс сургалтыг цуцалсан бол цуцалсан тухай мэдэгдсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төлбөр төлсөн дансанд буцаан шилжүүлнэ.
Хууль тогтоомжоор захиалагчид олгосон эрх эдгээр нөхцөлөөс үл хамааран үйлчилнэ.
4. Бизнесийн оношилгоо, шинжилгээний үйлчилгээ
Бизнесийн оношилгоо, сарын шинжилгээ болон тусгайлан захиалсан бусад үйлчилгээний ажлын хүрээ, хугацаа, хүлээлгэн өгөх үр дүн, төлбөр, цуцлалт, буцаалт болон мэдээллийн нууцлалыг захиалагчтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Үйлчилгээ үзүүлэхэд ашиглах ажлын хэрэгсэл, мэдээлэл боловсруулах нөхцөлийг гэрээнд тусгана. Тухайн үйлчилгээнд тусгайлан тохирсон гэрээний заалтыг баримтална.
5. Захиалагчийн мэдээлэл
Захиалагч бүртгэл, захиалга болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгнө. Захиалагч бусдын мэдээллийг өгөх бол тухайн мэдээллийг дамжуулах эрхтэй байна.
Амулан Инсайтс хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон Нууцлалын бодлого-ын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
6. Оюуны өмч ба материал ашиглах эрх
Вэбсайтын агуулга, сургалтын материал, шалгах хуудас, загварын оюуны өмчийн эрхийг Амуулан Оптимус ХХК эсхүл тухайн материалын эрх эзэмшигч эдэлнэ.
Захиалагч өөрт нь олгосон материалыг хувийн хэрэгцээндээ болон өөрийн бизнесийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж болно. Эрх эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр уг материалыг нийтэд түгээх, бусдад худалдахыг хориглоно. Сургалтад оролцох хувийн холбоос болон захиалагчид олгосон сургалтын бичлэгийг бусдад дамжуулахыг хориглоно.
7. Үйлчилгээний үр дүн ба хариуцлага
Бизнесийн оношилгоо, шинжилгээний дүгнэлт, зөвлөмжийг захиалагчийн өгсөн мэдээлэлд үндэслэн боловсруулна. Амулан Инсайтс орлого, ашиг болон бусад санхүүгийн тодорхой үр дүнг баталгаажуулахгүй.
Захиалагч зөвлөмжийг өөрийн нөхцөл байдалд нийцүүлэн үнэлж, бизнесийн шийдвэрээ өөрөө гаргана. Үйлчилгээний хүрээнд өгсөн дүгнэлт, зөвлөмж нь нягтлан бодох бүртгэл, татвар, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй. Амулан Инсайтс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.
8. Нөхцөлийн өөрчлөлт
Үйлчилгээний нөхцөлийг шинэчилсэн тохиолдолд хүчин төгөлдөр болох огноог шинэчилсэн хувилбарын хамт энэ хуудсанд нийтэлнэ. Захиалгад тухайн захиалгыг хийх үед үйлчилж байсан нөхцөлийг хэрэглэнэ.
9. Хэрэглэх хууль ба маргаан шийдвэрлэх
Үйлчилгээний нөхцөл болон түүнтэй холбоотой харилцаанд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ. Захиалгатай холбоотой санал, гомдлыг доорх хаягаар хүлээн авна. Талууд маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрээгүй бол маргааныг хуульд заасан журмаар шийдвэрлүүлнэ.
10. Холбоо барих
Амуулан Оптимус ХХК
Имэйл — info@amulan.mn
Утас — +976 7282 2066